5:05 PM Нэг сая доллар хогийн цэг дээр... | |
Израйлын Тел Авив хотын нэгэн эмэгтэй өөрийн настай ээжийнхээ хуучирсан орыг нь сольж шинэ матрасыг бэлэг болгон өгч байжээ. Түүний ээж хуучин орон дээрээ 10аад жил унтаж байна. Аннатын ээж өөрийн насан туршдаа цуглуулсан 1 сая доллартай хадгаламжийн дэвтрээ өөрийн орон дотроо хадгалдаг байсан байна. Харин өнөөдөр хотын хогийн асар том хогийн цэг дээр нүсэр том хайгуул явагдаж байна. Учир юу вэ гэвээс, Аннат нэгэн хагассайны өглөө сэрэхэд түүний ээжийн нэрэн дээр гэнэтийн бэлэг бололтой цоо шинэ матрас ирсэн байв. Тэр баярлан ээжийнхээ хуучин орыг хогын цэгрүү аваачин шинийг нь байрлуулан тэр оройдоо нилээн ядран тэр чигтээ нам унтжээ. өглөө нь ээж нь ирэхэд бүх юм болоод өнгөрсөн байлаа. Тэр охиндоо өөрийнх нь хуучин орны матрасандаа 1 сая доллартай хадгаламжийн дэвтрээ хадгалдаг байснаа хэлж. Ингээд л хэрэг мандсан байна. Аннат гэрээсээ гаран хогийн цэг рүү очсон боловч оройтсон байжээ. Хогийн машин аль хэдийн хогийг ачин хотын төв хогийн цэг рүү аваад явсан байв. Хотын төв хогийн цэгийн ажилчид Аннатад туслахын тулд хэдэн зуун тонн хогнуудыг ёстой л хайр найргүй ухаж түнхэж орыг хайж байна. Аннатын ээж энэ хайгуулаа орхихыг хүссэн боловч Аннат " Миний сэтгэл үнэхээр зовж байна. Бид машины осол, эсвэл өвчин тусвал яах юм бэ” хэмээн хэлсэн байна. "Энэ бол маш харамсалтай түүх болж байна. Гэхдээ энэ явдалд би шууд буруутай.” гэж Израилын радиогийн сэтгүүлчдэд ярьсан байна. "Хүний амьдралд гэнэтийн сайн, эсвэл муу зүйлүүд тохиолдож байдаг. Харин бид тэр бүгдийг хэрхэн хүлээж авахаа мэддэг байх хэрэгтэй юм шүү.” | |
|
Total comments: 1 | |
| |
Бичсэн: soko