Home » 2010 » 8-р сар » 31 » Жүүмла Хичээл №1 Локал орчинд вэб бүтээх
11:02 PM
Жүүмла Хичээл №1 Локал орчинд вэб бүтээх
Та жүүмлаг өөрийн PC н дээр туршиж сурах гэж байгаа бол эхлээд WAMPSERVER хэмээх программыг татаж авсан байх ёстой. Үүнийг google-ээс хайгаад олоорой. Үүний дараагаар.
1. Joomla! татан авч вэб сервер рүүгээ оруулах
http://www.joomla.org/download.html хаягаар орж Joomla_1.5.9-Stable-Full_Package.zip (эсвэл хамгийн сүүлийн хувилбарыг) файлыг татан авч өөрийн компьютертаа хадгална. ZIP файлаа задлахад дараахи фолдерууд болон файлууд байна.
/administrator
/cache
/components
/images
/includes
/installation
/language
/libraries
/logs
/media
/modules
/plugins
/templates
/tmp
/xmlrpc
CHANGELOG.php
configuration.php-dist
COPYRIGHT.php
CREDITS.php
htaccess.txt
index2.php
index.php
INSTALL.php
LICENSE.php
LICENSES.php
robots.txt

Эдгээр фолдерууд, файлуудыг та өөрийн серверийн вэбийн үндэс фолдер (web root) рүү хуулан оруулах хэрэгтэй. WAMPServer ашиглаж байгаа бол ихэвчлэн C:\WAMP\www дотор шинээр joomla гэх мэт фолдер үүсгэн оруулж туршвал зүгээр байдаг. Интернет дээрх серверүүд дээр ихэвчлэн public_html, www, htdocs эсвэл httpdocs гэх мэтээр вэб үндсэн замыг тохируулсан байдгийг анхаарна уу.

Вэб сервер рүү FTP (File Transfer protocol) ашиглан файлуудаа оруулах эсвэл татан авж вэбсайт дээрээ ажилладаг бөгөөд төрөл бүрийн үйлдлийн системүүд дээр CuteFTP, WS-FTP, Fetch, nFTP гэх мэт програмууд байдагаас үнэгүй, нээлттэй эхийн FileZilla (http://filezilla-project.org) програм нь суулгах, хэрэглэх, ашиглахад хялбар байдаг.

2. MySQL мэдээллээ баазаа үүсгэх, бэлдэх

Joomla!-гаа вэб сервер рүүгээ хуулж байх үед, суулгахаасаа өмнө хийсэн байх ёстой нэг зүйл бол MySQL баазаа бэлдэх. Интернет дэхь серверүүдэд баазыг тань бэлэн үүсгээд өгдөг учир мэдээллийн баазын серверийн хаяг (ихэвчлэн localhost байдаг), баазынхаа нэр, баазын хэрэглэгчийн нэр, нууц үгээ мэдсэн эсвэл сервер админаасаа авсан байх хэрэгтэй. Хэрвээ MySQL баазын мэдээлэл чинь бэлэн байгаа бол дараахи алхмуудыг алгасч болох хэдий ч мэдээллийн баазын жишилт (collation) нь Unicode дээр utf8_unicode_ci гэж тохируулсан эсэхийг магадлах, шаардлагатай бол тохируулах хэрэгтэй. Бэлэн үүсгэчихсэн байгаа баазын жишилтийг тохируулахдаа phpMyAdmin-аар ороод, тохируулах баазын нэрэн дээр дарж сонгон нээнэ. Баруун талын хэсгийн Operations гэж ороод Collation гэсэн хэсэгт utf8_unicode_ci (utf8_general_ci ч болно) гэж сонгоод Go товчийг дарна.

- Өөрийн компьютер эсвэл сервер дээр шинээр баазаа үүсгэх. Хэрвээ та өөрийн компьютер, сервер дээр туршиж, хийж байгаа бол шинээр өөрөө үүсгэх хэрэгтэй.

WAMPServer ашиглаж байгаа бол вэб браузер дээрээ http://localhost/phpmyadmin гэсэн хаягаар phpMyAdmin руу орно. phpMyAdmin нь PHP дээр суурилан хийгдсэн, MySQL мэдээллийн баазын сервертэй харьцан удирдан ажиллахад маш хялбар болгодог цогц скрипт програм бөгөөд http://www.phpmyadmin.net хаягаас татан авч суулгаж болдог. WAMPServer-тэй бэлэн ирдэг бөгөөд та өөрийн сервер дээр суулгаж байгаа үедээ аюулгүй байдлын талаас анхаарч судлах шаардлагатай гэдгийг анхаарна уу. Интернет дээрх серверүүдийн CPanel, Plesk гэх мэт удирдлагын самбаруудад phpMyAdmin нь мөн бэлэн суулгагдсан байдаг тул нэмж суулгахгүй байвал зохистой.

phpMyAdmin-ний нүүр хуудсан дээрх мэдээллийн бааз үүсгэх команд нь бэлэн байдаг.


1-рт баазын холболтын жишилт utf8_unicode_ci байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. 2-рт баазынхаа нэрийг (жишээ нь: joomla15) оруулаад, түүний арын жишилтийн нүдэнд utf8_unicode_ci гэж сонгоод Create товчийг дарна. Ингээд мэдээллийн бааз тань үүссэн. Үүний дараа Priviliges хуудсаар ороод Add new user гээд зөвхөн Joomla-даа зориулан MySQL хэрэглэгч үүсгэж болно.

3. Joomla!-г тохируулан суулгах

WAMPServer дээр бол http://localhost/joomla эсвэл та өөрийн веб серверийн хаягаар вэб браузер дээрээ ороход та бүх файлаа зөв оруулсан бол дараахи дэлгэц гарснаар Joomla!-гаа суулгаж эхэлнэ.

Монгол хэлний багцыг Joomla!-гаа суулгасны дараа суулгах учраас Шууд English (US) сонгосон чигээр нь Next товчийг дарна.

Pre-installation Check гэсэн дэлгэцэнд таны серверийн орчин, PHP-н хувилбар, серверийн тохиргоо тань Joomla! суулган ажиллуулахад хир тохиромжтой байгааг шалгаад харуулна. Yes олон байх тусмаа мэдээж тохирч байгааг, No байвал тохирохгүй байна гэсэн үг. Зарим гарч болох алдаанууд гэвэл:

  • configuration.php Writable - No. Ийм нөхцөлд санаа зовох хэрэггүй. Joomla! суулгаж дууссаны дараа configuration.php гэсэн хэсгийг хуулж аваад Dreamweaver гэх мэт HTML editor ашиглаад вэбсайтны үндсэн зам руу configuration.php гэж хадгалах хэрэгтэй. Эсвэл амархнаар гэвэл FTP Configuration хэсгийг хэрэглэнэ үү.
  • Safe Mode - On. Зарим интернетийн серверүүд аюулгүй байдал үүднээс PHP-гийн энэ тохиргоог ашигладаг. Үүнийг болиулах хүсэлтээ сервер админ руугаа явуулах эсвэл бусад арга хэмжээг авах хэрэгтэй.
  • Register Globals - On. PHP-гийн энэ тохиргоо нь аюулгүй байдлын эрсдэлтэй бөгөөд зөвхөн Joomla! гэлтгүй ямар ч PHP програм дээр үүнийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Үүнийг Off болгох арга хэмжээ авах хэрэгтэй.
Тохиргоонуудыг шалган, эсвэл өөрчлөн болсон гэж үзвэл Next товчийг дарна.

License. Joomla! АУС нь олон нийтийн, нээлттэй эхийн GNU/GPL 2.0 лиценз (http://www.gnu.org) дээр суурилан гарсан бөгөөд энэхүү лицензийн ачаар бид бүхэн Joomla!-г үнэгүй, чөлөөтэй хэрэглэж байгаа билээ.

Database Configuration. Энэ дэлгэцэнд 2-р алхам дээр тохируулсан эсвэл бэлэн байгаа MySQL-н мэдээллээ ашиглан мэдээллийн баазыг тохиргоог дараахи дэлгэцэнд хийнэ.

1-рт серверийн хаягаа оруулна. Ихэнхдээ "localhost" байдаг. Маш ховор тохиолдолд зарим сервер дээр өөрөөр байдаг.

2-рт MySQL бааз руу хандах хэрэглэгчийн нэрээ оруулна. Энэ нь Joomla!-гийн админы хэрэглэгчийн нэр биш гэдгийг анхаарна уу. WAMPServer дээр бол шууд "root" гэж болно. Интернет сервер дээр цаанаас бэлэн үүсгэсэн эсвэл та өөрөө баазын хэрэглэгчээ үүсгэх шаардлагатай байдаг. "root" хэрэглэгчийг зөвхөн туршилтын үед ашиглавал зохистой бөгөөд интернет дээрх онлайн вэбсайт дээр хэрэглэвэл маш их эрсдэлтэй юм.

3-рт баазын хэрэглэгчийн нууц үгээ оруулна. Нууц үгээ та өөрөө тохируулж байхдаа болж өгвөл олон үсэг, тэмдэгттэйгээр хэцүүгээр гэхдээ мартахааргүйгээр тохируулбал зохистой. WAMPServer дээр "root" хэрэглэгч нь нууц үггүй учраас хоосон орхиж болно.

4-рт мэдээллийн баазын нэрээ оруулна. Жишээ нь "joomla". Эсвэл цаанаас бэлэн тохируулсан баазынхаа нэрийг оруулна.

5-рт хэрвээ та зөвхөн нэг MySQL баазын эрхтэй бөгөөд вэбсайт дээрээ олон програм хэрэглэдэг нөхцөлд Joomla!-гийн баазын хүснэгтүүдийг ялгахын тулд угтварыг нь "joomla15_" гэх мэтээр ялгаатайгаар тохируулбал олон програмуудын хүснэгтүүд холилдоод байхгүй сайн талтай. Туршилтын орчинд эсвэл олон бааз үүсгэх болохоор бол энэ тохиргоог өөрчлөхгүй байж болно.

FTP Configuration. Joomla! 1.5 хувилбарын шинэ боломж бол хэрвээ та сервер рүү байнга файл, зураг оруулах бол FTP-г Joomla!-гаар дамжуулан ашиглах боломжтой болсон юм. Мөн гол хэрэглээ нь Joomla! суулгах явцад configuration.php файл зэргийг бичих боломжгүй үед алдаагүй суулгах зорилгоор нууц үгийг нь хадгалахгүйгээр хэрэглэгддэг. FTP хэрэглэгчийн нэр - User, нууц үг - Password, вэбсайтны үндсэн зам - Root Path-аа тохируулна. Үндсэн замаа мэдэхгүй бол Autofind FTP path товчийг дарна. Тохиргоогоо шалгахыг хүсвэл Verify FTP Setting товчийг дарж шалгаж болно.

Save FTP Password тохиргоог Yes болговол Joomla!-гаар дамжуулан файл сервер руу оруулахад Joomla! нь FTP холболтоо байнга өөрөө хийгээд явах бөгөөд нэмэлт дизайн загвар - template, компонент, хэл, модуль суулган вэбсайтаа анхлан үүсгэж байгаа үед маш хэрэгтэй байдаг. Тодорхой хэмжээний аюулгүй байдлын эрсдэл байж болохыг анхаарна уу. Тийм учраас вэбсайтаа тогтмол нөөцлөн хуулбар - backup - хийж байх хэрэгтэй.

WAMPServer дээр буюу Windows дээр үүнийг тохируулах шаардлагагүй байдаг.

Main configuration. Энэ хэсэгт:

1-рт та өөрийн вэбсайтны нэрийг оруулна. Жишээ нь: "My First Joomla! Website" эсвэл "Миний вэбсайт". Домайн нэр байх албагүй.

2-рт админ хэрэглэгчийн и-мэйл хаягийг оруулна.

3-рт админ хэрэглэгчийн нууц үгийг 2 удаа оруулан батална.

4-рт вэбсайтаа эхлэн туршихдаа жишээ мэдээллийг оруулан биежүүлж үзье гэвэл энэ товчийг дарж болно. Жишээ мэдээллийг хуулбал устгахад нилээн ажил болдгийг анхаарна уу.

Finish. Танд баяр хүргэе. Та өөрийн Joomla!-гаа амжилттай суулгалаа. Одоо та вэбсайтны үндсэн фолдер эсвэл зам руу ороод installation гэсэн фолдерыг доторхи файлуудтай нь устгах хэрэгтэй. Та нэрийг нь өөрчилчихөж болох хэдий ч онлайн вэбсайтны хувьд заавал устгаарай. Туршиж байгаа үед Joomla!-гаа дахин суулгах шаардлага гарч болох учир фолдерын нэрийг өөрчлөөд (Жишээ нь: installation_frriuoehfurehufreww) орхичихож болно.

Та өөрийн домайн нэр эсвэл http://localhost/joomla гэсэн хаягаар ороход анхны вэбсайт тань жишээ мэдээллийн хамт доорхи байдлаар харагдана.

Joomla!-гийн удирдлагын самбар руу орохдоо http://www.yourdomain.com/administrator эсвэл http://localhost/joomla/administrator гээд ороход дараахи дэлгэц гарна. Joomla!-гийн анхны хэрэглэгчийн нэр нь "admin" бөгөөд Main Configuration хэсэгт тааруулсан нууц үгээрээ орно.

http://www.n20.mn/images/stories/tutorials/joomla/installation/1.5/11_joomla_login.png

Joomla! 1.5.9 хувилбарын Удирдлагын самбар дараахи байдлаар гарч ирнэ.

http://www.n20.mn/images/stories/tutorials/joomla/installation/1.5/12_joomla_admin.png

За бид ингээд Joomla!-гаа амжилттай суулган хэрэглэж эхлэхэд бэлэн боллоо.

4. Монгол хэл суулгах.

Та дараахи хаягаар орж бидний гаргасан Монгол хэлний багцыг татан авна уу.

http://extensions.joomla.org/extensions/languages/translations-for-joomla/6045/details

  1. Download холбоосоор орж mn-MN.zip файлыг татан авна.
  2. Тэгээд Joomla! удирдлагын самбар руугаа Extensions > Install/Uninstall гэж орно.
  3. Package file гэсэн нүдний ард Browse товчийг дарж сая татаж авсан mn-MN.zip файлаа сонгоод Open эсвэл OK товчоо дарна.
  4. Upload file & Install товчийг дараад суулгана. Хэрвээ алдаа өгөөд суухгүй байвал FTP-гээр ороод Joomla! үндсэн зам дотор language фолдер дотор mn-MN фолдер үүсгээд тэр фолдер дотроо өөрийн компьютер дээр задалсан (Extract) хэлний файлуудаа (ini, xml, html) бүгдийг нь хуулж оруулна.
  5. Үүний дараагаар Extensions > Language Manager гэж ороод Mongolian хэлээ сонгоод Default гэсэн таван хошуутай товчийг дарж вэбсайтаа Монгол хэл дээр болгоно. Таны сая суулгасан вэбсайт нь дараахи байдалтай харагдах болно. Жишээ мэдээллүүд англи дээр учир та өөрийн мэдээлэл, цэснүүдээ монголоор оруулахад л вэбсайт тань бүрэн монгол болно.

Тус хичээлийг N20 оос авсан болно. Бид өөрсдөө шинийг заая гэж бодсон боловч бэлэн хичээл байсанд цаг заваа үрэлгүй үүнийг тавьлаа харин дараа дараагийн гүнзгий шатны хичээлүүдийг өөрсдөө бид хийх болно.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 21638 | Added by: chinggistsogt | Rating: 0.0/0
Total comments: 1
Citate

Бичсэн: sanjaajamts

Огноо: 2010-09-08
энэ сэтгэгдэл үлдээхийг яаж хийх вэ? заавар оруулаач гуйж байна
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]