Home » 2010 » 9-р сар » 8 » ДОХ-ын вирүс тээгчээр долоон хүн нэмж бүртгэгдлээ
9:11 PM
ДОХ-ын вирүс тээгчээр долоон хүн нэмж бүртгэгдлээ
http://mongolkino.mon.mn/_nw/1/21964154.jpg
Мэдээ мэдээлэл:Бэлгэвч нь 100 хувь хамгаалдаггүй ч, 75 хувь найдвартай хамгаалдаг гэдгийг сана. 1 хувь ч хүнийг алж чаддаг тул энэ зүйл бүхэл бүтэн 25 хувь байна. Хамгийн найдвартай бүүр 200 хувь хамгаалах зүйл байдаг. Энэ нь "Тэвчих" арга юм. ДОХ-ын вирүс тээгчээр долоон иргэн нэмж бүртгэгдлээ. Энэ өвчний вирүс тээгч сард нэг хоёроор нэмэгддэг байсан бол өдгөө 5-7 болтлоо өсөв.Өнгөрсөн сарын сүүлээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд ДОХ-ын вирүсээр өвчилсөн долоон тохиолдол зэрэг бүртгэгдсэн байна.
Уг төвийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан "Вирүс тээгчдийн тоо 81-д хүрлээ. Тэдний олонхи нь бэлгийн хэвийн чиг хандлагатай, нийслэлд амьдардаг, сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамрагдсан.

Халдвар тээгчдийн тоо огцом нэмэгдсэн нь сэтгэл эмзэглүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа мэт боловч нөгөө талдаа өвчтний эрт эмчлэгдэх боломж нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Иймээс эрсдэлтэй бүлэг буюу биеэ үнэлэгч эсвэл ижил хүйстэн залуустай хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон иргэд байвал шинжилгээнд сайн дураараа хамрагдах хэрэгтэй.

ДЭМБ-ын судалгаагаар манай улсын 500 гаруй иргэн уг өвчнөөр халдварласан байж болзошгүй гэж гарсан. Вирүс тээгчдийн 10 гаруй нь эмчийн хяналтанд эмчлүүлж байна” гэв.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1070 | Added by: chinggistsogt | Rating: 0.0/0
Total comments: 2
Citate

Бичсэн: MGL-Adidas

Огноо: 2010-09-12
thh ntr
Citate

Бичсэн: Tuguldur

Огноо: 2010-09-09
yaanaa mongol chuudaa boiloochee !!!
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]