Home » 2010 » 8-р сар » 30 » Арай даварч байгаан биш үү ХЯТАДуудаа !!!!
0:58 AM
Арай даварч байгаан биш үү ХЯТАДуудаа !!!!

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт барьж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторийн барилга дээр ажиллаж байгаа хятад иргэд манай цагдаагийн ажилчдыг зодож танхайрсан хэрэг гарсан. Одоогоор энэ хэрэгт оролцсон зургаан Хятадыг саатуулаад байгаа аж. Гэхдээ тус барилга дээр ажиллаж байгаа 100 гаруй хятад ажилчин энэ хэрэгт оролцсон байна. Гэвч тэднийг баривчилж болохгүй байгаа гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Дээрх барилгыг БНХАУ-ын буцалтгүй, тусламжаар барьж байгаа бөгөөд тус улсын Засгийн газрын шугамаар хятадууд ажиллаж буй. Тиймээс шууд баривчилж болохгүй байна" гэлээ.
Түүнчлэн Хятадын Засгийн газраас манай улсын Засгийн газарт "Олон иргэн баривчилж болохгүй" гэсэн сануулга өгсөн гэнэ. Тиймээс танхайрсан хятадууд ямар нэг ял шийтгэлгүй өнгөрөх магадлалтай болоод байгаа аж. Дашрамд дурьдахад, дээрх асуудалтай холбогдуулж "Даяар Монгол" хөдөлгөөний залуус өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэлээ. Тус хөдөлгөөний хоёр залуу дээрх хятад иргэдэд зодуулж, хүнд гэмтсэн аж.

Д.Сүх
Category: Нэвтрүүлэг | Views: 1203 | Added by: chinggistsogt | Rating: 4.0/1
Total comments: 1
Citate

Бичсэн: babu

Огноо: 2010-08-31
yooooooooooooo pizdaa owhii hujaa nar zail pizdaaa yoo muu gicxhiinvvd pizdaa zail zail bi china gvigeer aria l oor saihan chanrlag amidrah bolnoo
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]